“Монголын үндэсний харваачдын холбоо” “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “Үндэсний сурын аварга шалгаруулах тэмцээн”-ийг Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн нь үндэсний сурын харвааг хөгжүүлэх, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэн сурталчлах зорилготой юм.
Анх 1940 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Монголын үндэсний харваачдын холбоо”, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай үндэсний соёл, өв уламжлалаа дэлгэрүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн хамтын ажиллагаатай ажиллаж байна.Хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ жилийн анхны тэмцээн нь Үндэсний сурын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд цаашид баяр наадмын өмнө Залуучуудын улсын аварга, Ахмадын улсын аварга, Зүүн бүсийн чуулга харваа, Өсвөрийн улсын аварга гэсэн 4 төрлөөр тэмцээн зохион байгуулж өндөр оноо авсан 540 харваач улсын наадамд орох эрхээ авах юм.
2023-06-23