Монголын үндэсний их баяр наадам ойртож буйтай холбогдуулан наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна. Монголын морин спорт уяачдын холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд Хүй долоо худагт байрлах морь барианы газарт нөхөн сэргээлт хийж зүлэгжүүлэлээ. Уг ажлыг Макс группийн ерөнхийлөгч Тод манлай уяач Д.Ганбаатар санаачилсан бөгөөд морь барианы газрын элэгдэлд орсон хөрсийг нөхөн сэргээн зүлэгжүүлж, наадамчин олныг ая тухтай орчинд баярлахад өнгө үзэмж нэмэх мөн байгаль орчноо хайрлан хамгаалахыг зорьжээ.
Монголын морин спорт уяачдын холбоо, Макс групп хамтын хөрөнгө оруулалтаар 1500 мкв газарт нөхөн сэргээлт хийж зүлэгжүүлжээ. Цаашид аж ахуйн нэгж, албан байгууллага бүрийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орчин тойрноо ногооруулж зүлэгжүүлж ногоон хот болгохыг Монголын морин спорт уяачдын холбооноос уриалсан юм.