Монгол түмний эрийн гурван наадмын нэг сур харвах намнах үйл нь балар эрт цагт, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн гэдэг.Анх хавчаахай нум гэдэг байжээ. Хүннү гүрний үед нум сум нарийсч өнөөдрийг хүртэл балар цагийн хавчаахай нумыг сайжруулж ирсэн байна. Нум сум нь анх зэр зэвсэг ан агнуурын зориулалтаар гарч, эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжсөн түүхтэй юм. Мөн Хүннү гүрний үед монгол цэргийн дотор бөмбөг намнах тэмцээн болдог байжээ. Тус тоглоом нь 40 болон 20 нумын зайтай газар морьтой эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шонг жагсаан босгож, гурван бөөрөнхий сур /бөмбөг/ өлгөж, морины давхиан дунд богино модон сумаар харвадаг горимтой байсан аж. Харин Богд хаант улсын үед бөмбөгний хоорондын зайг ойртуулсан нь өрсөлдөөнийг чанаржуулж хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болгосон байна. Энэ үед гурван бөмбөгийг алдалгүй онодог хүн ч байжээ. Мөн Хүннү гүрэн нум сумаар зэвсэглэсэн 300 гаруй цэрэгтэй байсан гэдэг яриа ч бий. Энэ мэтчилэн нум сумын талаар олон арван баримт байдаг бөгөөд монголчууд ан авд гарамгай байдаг учир нь эрхийн цэц мэргэн нум сумтай холбоотой юм. Ийнхүү анх ангийн зориулалттай үүссэн нум сум нь эцэстээ спортын төрөл болон хөгжжээ. Сур харваа нь дотороо халх, буриад, урианхай, гэсэн гурван төрөлтэй. Урианхай харваа зөвхөн эрчүүдийн тоглоом Монгол үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бол урианхай сурын харваа. Энэ харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусдаас ялгаатай. Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг. Энэ төрлөөр Баян-Өлгийн харваачид баяр наадмыг өнгөлдөг юм. Улсын цол Ойрын жилүүдэд олонхи мэргэд Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгаас төрөн гарч буй. Мөн Улсын наадамд нэг түрүүлбэл мэргэн, хоёр түрүүлбэл хошой мэргэн, гурав бол гоц мэргэн, дөрөв бол гарамгай, тав бол дархан мэргэн цол олгодог. Манай улсын хамгийн анхны Монгол Улсын гавьяат тамирчин цолыг 1960 оноос хойш хичээллэж эхэлсэн Ч.Мөнхцэцэг гуай хүртэж байжээ. Сур харваа нь эрүүл мэндэд сайн Нарийн дэг жаягтай энэ спорт эрүүл мэндэд тустай гэдэг. Тиймдээ ч энэхүү спортоор хичээллэдэг хүмүүсээс нуруу нь бөгтөр хүнийг та олж харна гэж бодох ч хэрэггүй. Мөн насны хязгаар байдаггүй болохоор найман настай балчираас наян настай азай буурлууд хүртэл тоглодгоор ихээхэн онцлогтой, уламжлалыг хадгалж буй спортын төрөл юм.
2023-06-02