Дэлхийн 10 гайхамшигт наадмын нэгэнд Монгол наадам багтдаг

Цээл гийнгоо цэлгэр талд цуйраатсан, мэргэн сум мандах нар луу цойлсон, хүчит бөх хөрст газраа уяраасан “Эрийн гурван наадам” дэлхийн хамгийн сайхан наадмуудын зургадугаарт жагсдаг аж.

Харин жагсаалтын нэгдүгээрт хөл бөмбөгийн ногоон талбайн бүжигчдээрээ алдартай Бразиль улсын Сасүн хэмээх наадам ордог.

Энэхүү наадам 1930 оны үеэс эхэлсэн бөгөөд доод тал нь 60 мянган хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн парад хотын гудамжаар явдаг аж. Яг энэ наадмын үеэр Бразильд 25 мянга гаруй жуулчид ирдэг гэнэ.

Сайхан наадмуудын хоёрдугаарт Испани улсын Улаан лоолийн наадам ордог юм. 1944 онд улаан лоолийн үнэ огцом буурч тариаланчдын хөлс хөдөлмөр нь талаар болжээ. Уурлаж бухимдсан тариаланчид эрх баригчид руу лооль шидсэнээр дэлхийн гайхамшигт наадмын үндсийг тавьжээ.

Үүнээс хойш жил бүрийн наймдугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригт 12 цагаас улаан лоолиор байлддаг болсон түүхтэй. Испаничууд баярын байлдаан дууссаны дараа бүгдээрээ нийлээд гудамжаа цэвэрлэдэг гэнэ.

эх сурвалж gogo.mn/r/d779l

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *