Монгол дахь далайн эрэг буюу Буйр нуур

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км зайд орших цэнгэг усаар бялхаж, элсээр хүрээлэгдсэн  бараг л Монголдоо далайн эрэг гэж хэлэгдэх цэнгэг уст Буйр нуурыг танилцуулъя.  Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр,  өргөн нь 21 километр, гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давлагаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог. Буйр нуур руу аялсан аялагчид “Нуурын эргээс нар жаргаж байгааг ажих нь энэ аялалын үнэ цэнийг мэдрүүлэх мэт. Юун тэр 1000 км туулах, мэнэнгийн талаар төөрөх… Энэ бүхний үнэ цэнэ нь нар нуурандаа шингэж буй гуравхан минутыг харахад л оршжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг. 

эх сурвалж joinme.mn/media/1258

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *