Иргэдийг “Хүй долоон худаг”-руу нэвтрүүлэхгүй

Үндэсний их баяр наадам энэ сарын 11-12-ны өдрүүдэд орон даяар зэрэг зохион байгуулагдахаар шийдвэрлэгдсэн ба нийсэлэлд болох баяр наадмыг бөөгнөрөл үүсгэхгүйн улмаас “XIII зуун цогцолбор” болон “Хүй долоон худаг”-т зохион байгуулж, шууд дамжуулан хүргэхээр төлөвөлсөн.

Мөн худалдаа үйлчилгээ гаргахгүйн дээр “Хүй долоон худаг”-руу ард иргэдийг нэвтрүүлэхгүй юм. Энэ талаар Комиссын дэд дарга, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Наадмын өдрүүдэд иргэд “Хүй долоон худаг”-руу зорчихгүй байх хэрэгтэй. Хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулахгүй, харин телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулаад наадмын үйл ажиллагааг хүргэнэ” гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *