Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Уг өдрийг тохиолдуулан Манай байгууллага нь 2017 оноос хойш жил бүр хавар, намрын бүх нийтийн мод тарих өдрийг Хүй долоон худагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдэдтэй хамтран зохион байгууллдаг. Энэ жилийн хувьд 2020 оны 05 дугаар сарын 23-ны Бямба гаригт “Yes Mongolia” ТББ хамтран Хүй долоон худагт “Улиас” мод 100 ширхэг тарилаа.
2020-05-25