Коронавирусийн цар тахлын энэ үед Үндэсний их баяр наадмыг хойшлуулах тухай асуудал яригдаж байгаа. Улмаар хойшлуулах эсэх талаар санал асуулга, судалгаа хийгдэж байгаа гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл энэ талаарх сэтгүүлчдийн асуултад өнөөдөр Ё.Баатарбилэг сайд мэдээлэл хийх үеэрээ дараах хариулт өглөө.
Тэрээр “Монгол хүн бүр үндэсний их баяр наадмаа хүсэн хүлээдэг. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулна гэж тооцоолон, бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэлээ.