НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 26 жил болжээ.
Тэгвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд олон улсын “Ахмадын баяр”-ыг угтан “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдлагууд одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмад буурлуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр байгууллагын сүүлийн үеийн ажлын ололт, хэтийн зорилгоо танилцуулан харилцан ярилцаж, ахмадууддаа гарын бэлэг гардууллаа.