Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо

Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцсон юм.

“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хамт олон бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож хуваарилсан “Болор туул” амралтын газрын хоёр тал хойд хэсгээр гол дагуу гэрлийн 70 дугаар шонгоос баруун тийш 98 дугаар шонгийн харалдаа хойд хэсгээр голын эрэг дагуу гудамж, зам талбайг цэвэрлэн харъяа чиглэлийн хог цэвэрлэгээний машинд ачуулан их хотын үзэмжинд өнгө нэмлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *