“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ үеэр Монгол үндэсний хэв шинж, маягийг агуулан хүүхэд багачуудад эрийн гурван наадам, үндэсний өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол хүү” гэрэл зургийн үзэсгэлэн, “Гийнгоо” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг бэлтгэн гаргасан нь ихээхэн онцлог байсан юм.
“Монгол хүү-2019” хүүхдийн баяраас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна…