Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үед сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар “Их хотын бүсгүйчүүд-2019” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Тэгвэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын “Маркетингийн албан”-аас санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байгуулагынхаа нийт эмэгтэйчүүдийг баярлуулах үүднээс энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд урьж оролцууллаа. Тэд урлагийн тоглолт үзэж, Нийслэллийн манлайлал болсон бүхий л сайхан бүсгүйчүүдтэй нэг өдрийг хамт өнгөрүүлсэн юм.