“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хүний нөөцийн алба, байгууллагын дэргэдэх Эцэг эхчүүдийн зөвлөлөөс санаачлан Сэтгэл зүйч Г. Наранбаатартай хамтарч ажилчдынхаа сэтгэл зүйн боловсролд анхаарч цуврал сургалт хийхээр боллоо.
Энэ удаагийн анхдугаар сургалтаа “Тогтвортой гэр бүл тогтвортой ажил амьдралын суурь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.
Сургалтын үеэр
Сургалтаар сайн аав, сайн нөхөр, сайн эхнэр, сайн ээж, байх тухай болон гэр бүлийн харилцааг амжилттай авч явах түлхүүр зөвлөгөөнүүдийг өгсөн нь нийт ажилчдад маш сонирхолтой, таашаалтай байв.
Сэтгэл зүйч Г. Наранбаатар ахлах мэргэжилтэн З.Очирбатын хамт
Сургалтын нэг сонирхолтой хэсэг бол уралдаант тэмцээн байлаа. Сэтгэл зүйч Г. Наранбаатар нийт ажилчдын дунд бяцхан тэмцээн зохиож, ялагч болсон Ахлах мэргэжилтэн З.Очирбатад худалдаанд хараахан гараагүй байгаа стрессийг тайлж, сэтгэлээ сэргээхэд нь туслах сэтгэл зүйн урамшуулах илтгэл бүхий аудио бүтээлээ бэлэглэсэн юм.
Тоглоом тоглож байхад
Сургалт хүй долоон худагт байрлах Монгол наадам цогцолборын гэр баазад зохион байгуулагдсан юм. Цаашид сургалт үргэлжлэх болно.