ЯПОН УЛСЫН МОРИН ТОЙРУУЛГА

Өрнөдөөс морины уралдааныг Англичууд анхлан Япон Улсад оруулан нутагшуулжээ. Англичууд 1861 онд одоогийн Йокогамагийн нутагт анхны морины клуб байгуулан, 1880 онд энэ клубын морин тойруулга дээр одоогийн эзэн хааны цом (Теnnо sho)-ын анхны уралдааныг зохион байгуулжээ. Тэр үед уг уралдаан нь Микадогийн Ваар гэж нэрлэгддэг байсан бөгөөд 1905 оноос эхлэн уралдааны ялагчдад Мэйжи эзэн хааны нэрийн өмнөөс цом гардуулдаг болжээ. Уг уралдааныг 1937 онд Токио хот руу шилжүүлснээс эхлэн Эзэн хааны цомын уралдаан буюу “Тэнно Шо” гэж албан ёсоор нэрлэжээ. Орчин үед Эзэн хааны цомын уралдаан нь жилд хоёр удаа явагддаг. Хавар дөрөвдүгээр сард Киотогийн морин тойруулга дээр 3200 метрт, намар аравдугаар сард Токиогийн морин тойруулга дээр 2200 метрт уралдана. XX зууны эхэн үеэс Япон Улсын томоохон хотууд өөрийн гэсэн морин тойруулгатай бол. 1906 оноос эхлэн Япон Улсын засгийн газар бооцооны тасалбар борлуулахыг шууд бусаар хөхүүлэн дэмжих боддогыг баримтлах болжээ. Тэрхүү мөнгөөр морины уралдааны цаашдын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх болов. Гэвч нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө их гэж үзэн бооцоо тавихыг хориглосноор морин тойруулга, морин спортыг хөгжүүлэхэд шаардлагатай бүх хөрөнгийг төрөөс олгох системд шилжжээ. Энэ журам өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд морин спорт өндөр хөгжсөн бусад улс орнууд ч талархан хүлээн авдаг.
Япон Улс 1923 он гэхэд морин уралдааны 11 клуб байгуулагдсан бөгөөд тэднийг эзэн хааны нийгэмлэгийн захиргаанд шилжүүлж байжээ. Сорилын албан ёсны дүрмийг баталж, уралдааны морийг бүртгэх журмыг нэвтрүүлж. “Жокей”-г лицензжүүлэх, дасгалжуулагчдын тусгай сургалтын хөтөлбөрийг бий болгосноор морин уралдааны тухай хуулийг батлажээ. Япон Улс 1954 онд нутаг дэвсгэр дээрээ морин уралдааныг зохион байгуулах, хянах бүх л үүргийг Япон Улсын морин уралдааны холбоо буюу “JRА”-ийг байгуулжээ.1932 онд Токио хотын төв морин тойруулга дээр Япон Улсын анхны “Дерби” буюу уралдаан зохиогдон төд удалгүй сонгодог ура\даанууд явагддаг болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *