Эпсом нь Английн I дүгээр зэрэглэлийн морин тойруулгад тооцогддог. Английн шилдэг омгийн адуунд гардуулдаг “Дерби” хэмээх хамгийн алдартай, нэр хүндтэй шагналыг энэхүү морин тойруулгад олгодог байна. Тус морин тойруулгын өвсний зам нь дэлхийн хамгийн шилдэг замуудын нэгд тооцогддог. Энэхүү морин тойруулгын дэд бүтэц харьцангуй хөгжсөн бөгөөд дэргэдээ 120 хүний зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг байна.
2018-11-28