Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны Б/18 тоот тушаалаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэлийг Сайдын орон тооны бус зөвлөхөөр томилов. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь Хүй долоон худгийг үндэсний спорт аялал жуулчлалын төв болгох зорилт тавин ажиллаж байна.
Ийнхүү “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр томилогдсон нь Хүй долоон худгийн бүтээн байгуулалт болон Монгол наадам цогцолборын төсөл хөтөлбөрүүдийг салбарын бодлоготой уялдуулан хөгжүүлэх боломжтой юм.
2018-11-28