Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүргийн 7, 8-р хорооны өрхийн эмнэлэгүүдэд “Prius-20” суудлын автомашин гардуулан өглөө. Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түргэн шуурхай үзүүлэх, эх, нярайн гэрийн эргэлт, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны чанар, хүртээмж, давтамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү автомашинууд нь чухал үүрэгтэй юм.
2018-11-28