“МОНГОЛ ХҮҮ-2017” ХҮҮХДИЙН БАЯР 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Хүүхдийн баярыг хоёр дахь жилдээ буюу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа. Тус баярт Хүй долоон худаг орчмийн иргэдийн хүүхдүүд мөн “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ажилчдын хүүхдүүд, ач, зээ нийт 100 гаруй хүүхэд багачууд оролцлоо.
Нийслэлийн хүүхэд багачуудаа эрүүл агаарт, цэвэр агаарт, зориулалтын талбайд амарч зугаалуулах зорилготой “Монгол хүү-2017” Хүүхдийн баярын хүрээнд нийт ирсэн хүүхэд багачууддаа Монгол наадам цогцолборыг танилцуулан эко автобусны бяцхан аялал хийж, Морь уналга сургалтын төвөөс морь унуулан, монгол адууны талаар танин мэдэхүйн богино хэмжээний хичээл орсон. Мөн хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд “Хэн сайн дуулж чадах вэ” дууны тэмцээн, Шүлгийн тэмцээн, Бүжгийн тэмцээн, Спорт тэмцээн зэргийг тус тус зохион байгуулсан юм. “Хэн сайн дуулж чадах вэ?” дууны тэмцээнд оролцсон хүүхэд багачуудаас авьяас чадвараараа бусдаасаа ялгаран 3-р байранд Очирбатын Түвшиндэлгэр, 2-р байранд Очирбатын Эрдэнэшүр, 1-р байранд Эрдэнэбатын Хүслэн нар шалгарч өргөмжлөл болон гарын бэлгээр шагнаж урамшуулсан. Яруу найраг, уран уншлага сонирхогч хүүхдүүдийн дунд зохион байгуулсан шүлгийн тэмцээнд 3-р байранд Отгонбаярын Нандин-Эрдэнэ, 2-р байранд Чинчулууны ач Мэнд-Амар, 1-р байранд Тэгшээгийн ач Хатанбаатар нар шалгарч тус бүр өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдсан юм.
Бүжгийн тэмцээнд 3-р байранд Тэгшээгийн ач Амин-Эрдэнэ, 2-р байранд Бадамхатаны Танхил, 1-р байранд хамгийн бяцхан оролцогч Дэлгэрхангайн Бадамхорол нар шалгарч мөн спорт тэмцээн буюу сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээнд 3-р байранд Очирбатын Ганжигүүр, 2-р байранд Отгонбаярын Болормаа, 1-р байранд Очирбатын Түвшинбаяр нар шалгарч тус бүр медаль болон гарын бэлгээр шагнууллаа. Тэмцээний шагналыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, орлогч дарга Я.Болдбаатар нар гардуулж мөн нийт ирсэн хүүхдүүдэд гарын бэлэг тараан баярлуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *