Нийслэл Улаанбаатар хотын 378 жилийн ойг тохиолдуулан “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын барилгын инженер С.Энхбаатар Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнагдсаныг НИТХ-ын дарга С.Амарсайхан гардуулж өглөө. Төрийн дээд Алтангадас одонгоор инженер С.Энхбаатарыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдлага албан хаагчид баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөрт амжилт хүсэн ерөөв.
2018-11-28