ИРЛАНД УЛСЫН МОРИН ТОЙРУУЛГА

Ирланд улсад нийт 26 морин тойруулга байдгаас гурав нь шулуун замын уралдаан явуулахад зориулагдсан, бусад нь стипль-чезд зориулагдсан. Ирландын морины уралдааны төв нь нийслэл Дублинээс 47 километрийн зайтай байдаг Каррэг морин тойруулга юм. Каррэг гэдэг нь “Давхиж буй адууны газар” гэсэн утгатай аж.
Эртний Кельтийн хаадын үед морьд уралддаг байсан бөгөөд Английн мэдэлд орсноор 1741 онд хамгийн анхны албан ёсны уралдаан болсон тухай дурджээ. Каррэг нь 1760 —аад онд байгуулагдсан Үндэсний Жокей Клубын төв нь юм. Гэсэн хэдий ч Ирландын хамгийн алдартай уралдаан нь Каррэгт бус харин Голуз нэртэй боомт хотод явагддаг. Голузын анхны уралдаан 1869 онд зохион байгуулагдаж олны анхаарлыг ихээхэн татсан бөгөөд яваандаа Ирландын хамгийн алдартай уралдаан болсон түүхтэй.
Уг уралдааныг үзэхээр ирсэн хүмүүс өмссөн зүүснээрээ гайхуулан энэ талаар сонин хэвлэл дээр бичдэг уламжлал тогтжээ. Ирландын хамгийн хуучны морин тойруулга 1685 онд анхны албан ёсны уралдаанаа зохион байгуулсан Даунпатрикийн морин тойруулга юм. Анхны уралдаан зохион байгуулагдснаас хойш таван жилийн дараа Даунпатрикийн морин тойруулгад Англи цэвэр цусны адууны эхлэлийг тавигч азаргануудын нэг Бейерлей-Терк түрүүлж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *