“Даншиг наадам – Хүрээ цам 2018” Хүй долоон худагт болно

100 гаруй жилийн турш тасраад байсан Монголчуудын уламжлалт их наадам “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээг сэргээгээд дөрвөн жил болж байна. Энэхүү наадам аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн жил 3000 гаруй жуулчин Даншиг наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн иржээ.
Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлал соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд зохион байгуулагддаг уг наадмыг 2018 оны 08 сарын 04, 05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар боллоо.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын Маркетингийн хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *