ГЕРМАН УЛСЫН МОРИН ТОЙРУУЛГА

Герман Улсад морин уралдааны 49, хатирч морьдын 43 морин тойруулга байдаг бөгөөд хамгийн эртнийх нь Бад Доберан хотод байдаг ажээ. Герман Улсын морин тойруулгуудаас хамгийн өндөр зэрэглэлийнх нь Көлн хотын морин тойруулга юм. Герман Улсдаа төдийгүй Европ тивдээ тэргүүн зэргийн морин уралдаан болдог бөгөөд энэхүү тойруулгад 1858 оноос эхлэн Бадены их шагналын төлөөх уралдаан явагддаг болсон байна. “Их долоо хоног” нэртэй цуврал уралдааны явагддаг бөгөөд 160 мянган хүн ирж сонирхдог гэсэн тооцоо байдаг. 140 гаруй жилийн түүхтэй Хамбург хотын морин тойруулгад болдог уламжлалт уралдаан нь олныг өргөн хамруулдаг бөгөөд нэг ээлжиндээ 50 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай. Герман Улсын морин тойруулгуудаас Пруссын хаан I Вильгельмийн тушаалаар 1868 онд байгуулагдсан Хоппенгартен морин тойруулга хамгийн түүхтэй замыг туулжээ. Пруссын хаан нь Германы тархай бутархай олон жижиг вант улсуудыг нэгттэн нэгдсэн Герман Улсыг байгуулсан анхны эзэн хаан юм. Хааны тушаалаар байгуулагдсан морин тойруулга хамгийн алдартай бөгөөд тэнд явагддаг уралдаанууд хамгийн нэр хүндтэй, бай шагнал нь ч хамгийн өндөр байжээ. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны дараагаар уг морин тойруулга нь зүүн Германы талд үлдэж байсан түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *