“ВЕНСЕНС” ФРАНЦЫН МОРИН ТОЙРУУЛГА

Парисын зүүн өмнөдийн Венсенскийн ойд байрладаг уг газарт дээд зэрэглэлийн уралдаан болдог. Нэр хүндтэй европчуудын болон Арабын шейхийн цэвэр цусны адуунууд тус морин тойруулгад харьяалагддаг. Тус морин тойруулгын одоогийн барилга нь маш том талбайг эзэлдэг бөгөөд нийт талбайн хэмжээ нь 42 га юм. Энэхүү талбайд 40 мянган хүн зэрэг багтах боломжтой аж. Жилд дунджаар 152 уралдаан зохиогддог. Мөн тус морин тойруулгад бэлэг дурсгалын дэлгүүр, тансаг зэрэглэлийн хоёр ресторан байдаг бөгөөд талбайн дунд хэсэгт өргөн том дэлгэц байрласан байдаг. Энд Францын бүхий л томоохон спортын тэмцээн уралдаан явагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *