“Баянгол номадик” фестиваль Хүй долоон худагт зохион байгуулагдлаа

Нийслэлийн “Аз жаргалтай Улаанбаатар”, Баянгол дүүргийн “Найрсаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд Монголын уламжлалт соёл, зан заншил, спорт, ардын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, шинэ хандлагыг бий болгох зорилготой “Баянгол номадик фестиваль” VIII-р сарын 8-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа.

Энэ жил Баянгол дүүрэг ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсний 20 жилийн ой тохиосны хүрээнд тус ойг мөн хамтран тэмдэглэн өнгөрүүлээ. Уг наадамд гурван насны морь уралдуулж, 128 бөх барилдсанаас улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэж наадамчин олноо баясгалаа. Хурдан морьдын уралдаан, унаач хүүхдүүдийн гийнгоон дуу, хүчит бөхчүүдийн уран барилдаан, онч мэргэн харваачдын уран харваа, хөхүүрийн айраг хүржигнүүлэн бүлэх, хонины ноосоо хотол олноороо нийлж савах гээд монгол арга ухаан, уламжлалаа харуулсан “Найрсаг Баянгол” фестиваль нар хур тэгширсэн билэгт сайн өдөр ийнхүү Хүй долоон худгийн зүлэг ногоон дэнжнээ өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *