Үндэсний их баяр наадмаар “Монгол наадам цогцолбор”-ын баярын хурал болж үр бүтээлтэй ажилласан ажилчдыг Нийслэл болон төрийн захиргааны төв байгууллагын шагналуудаар шагнав. Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин”-аар цахилгаанчин Ж.Баяндаваа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Худалдааны тэргүүний ажилтан”-аар нярав Г.Эрдэнэхүү, Зам тээвэр хөгжлийн яамны “Онц тээвэрчин”-ээр жолооч М.Мягмаржав, Ц.Галхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр Маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Солонго, маркетингийн мэргэжилтэн Б.Дашдорж, нарыг шагнав. Мөн НИТХ-ын хүндэт тэмдэгээр “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын орлогч дарга Я.Болдбаатар, Барилгын инжинер С.Энхбаатар, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр М.Хоролсүрэн И.Чинчулуун, НИТХ-ын хүндэт үнэмлэхээр Ашиглалтын инжинер Т.Эрдэнэбат, өмч хариуцсан мэргэжилтэн Г.Баярмаа нар шагнууллаа. Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн О.Уянга, нягтлан бодогч Р.Дашгомбо, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн өргөмжлөлөөр Сахиул Ч.Хүрэлбаатар, тохижилт үйлчилгээний ажилтан Н.Бадамхатан, Х.Тэмүүл-Амаржин Д.Дэмүүл Д.Баасанхүү нар тус тус шагнагдлаа. Мөн энэ үеэр “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэлд Монголын Спорт Уяачдын Холбооны дээд шагнал “Эрдэнийн очир” одонг гардуулж байр хүргэлээ. Энэхүү шагналуудыг “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл, орлогч дарга Я.Болдбаатар нар гардууллаа.
2018-11-28