Гурван бүдүүн хамтлагийн шинэ уран бүтээл “Улаан туг” хэмээх энэхүү дуу нь ардын журамт цэргийн сүлд дуу бөгөөд ардын журамт цэргүүд энэхүү дууг дуулж сүр жавхаа, аз хийморио бадраан ялалт байгуулдаг байжээ. Энэхүү дууны клипийг “Urban city” студи хийж байна. Тус дууны клипэнд Их жанжин Д.Сүхбаатарын дүрд өмнө нь “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киноны жанжин Сүхбаатарын дүрээрээ олонд танигдсан Д.Эрдэнэмөнх тоглосон бол олны хэсэг буюу морин цэргүүдэд нь “Монгол наадам цогцолбор”-ийн ажилчин, албан хаагчид оролцон тоглолоо. “Улаан туг” дууг ардын хувьсгалын удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатар 1921 онд сүлд дуутай болгох санаачлага гарган үг, аяыг Магсархурцын Дугаржав зохиожээ.
2018-11-27