Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны шилжин явах цомын хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас нийт ажилчид, албан хаагчдынхаа дунд 2017 оны 4 сарын 24-ний өдөр Хүй долоон худагт “Спорт өдөрлөг” зохион байгууллаа.
Тус спорт өдөрлөгт байгууллагын нийт ажилчид 5 багт хуваагдан Наадмын шонхрууд баг, Наадмын хүлгүүд баг, Морьтон баг, Залуус баг, Хүй мандал баг нэртэйгээр оролцон нэг өдрийг цэвэр агаарт хамт олноороо өнгөрүүлсэн байна. Багууд маань спортын 5 төрөлд буюу ширээний теннис, снукер бильярд, даам, гар бөмбөг, сагсан бөмбөгөөр авхаалж самбаагаа уралдуулан ялагчаа тодруулжээ. Тэмцээний гол шалгуур нь багийн зохион байгуулалт, хувцас жигдрэлт, уриа, ирц, идэвхээр нь 1-5 оноо өгч байр эзлүүлсэн байна.
Багийн оноогоороо бусдаасаа ялгарч тэргүүн байрыг “Морьтон” баг эзэлсэн. Дэд байранд “Хүй мандал” баг, 3-р байранд “Наадмын шонхрууд” баг тус тус орсон. Нийт оролцсон багуудад “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ийн Дарга Н.Батсүмбэрэл баяр хүргэж, байр эзэлсэн багуудад медаль болон үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.