Монгол наадам цогцолборт мод тарилаа

Жил бүрийн хавар, намар бүх нийтээр мод тарих тухай ерөнхийлөгчийн зарлиг 2010 онд гарч байсан. Найм дахь жилийн хаврын мод тарилт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, хүн бүхэн мод тарьж байгаль дэлхийдээ буян үйлдлээ. Зарлиг гарснаас хойших хугацаанд жил бүр нэг сая мод буюу долоон жилийн хугацаанд нийт 10 гаруй сая мод тарьсан тоо баримт байдаг.

Хүй долоон худагт мод тарих ажлыг Монгол наадам цогцолбор сүүлийн жилүүдэд туршилтаар тогтмол хийж байгаа бөгөөд энэ хаврын мод тарилтанд чацаргана тарьжээ. Мод тарих ажилд УИХ-ын Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа болон иргэдийн төлөөлөл, Сэн-Лизэ дунд сургуулийн сурагчид оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *