Жил бүр Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг оролцуулан зохион байгуулдаг Нийслэлийн цасны баяр 2017 оны 2 дугаар сарын 4-нд Хүй долоон худагт дахь “Монгол Наадам Цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” нэртэйгээр зохион байгуулагдана. Одоогийн байдлаар Нийслэлийн харьяа 70-аад байгууллагын дөрвөн мянга орчим төр захиргааны ажилтан, албан хаагчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. “Мөнгөн Улаанбаатар” Өвлийн спорт наадмын хүрээнд “Аз жаргалтай хот” сэдэвт цасан хотхоныг 30м2 талбайд өөрсдийн сонгосон сэдвээр цас, мөсөөр хотхоноо байгуулах, цасан дээрх бүжгийн тэмцээн, байгууллага хамт олны дунд эрүүл хүнс үдийн цай зохион байгуулах зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. “Монгол Наадам Цогцолбор” нь Хүй долоон худгийг жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаатай спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгохоор зорин ажиллаж байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь UB Resort цанын бааз юм. Тус цанын бааз нь хотын төв цэгээс 35км-т байрладаг салхины дээд талд байдаг учир эрүүл цэнгэг агаартай гэгддэг юм. Энэ өдөр “UB Resort” цанын бааз нийслэлийн байгууллагын ажилтан, албан хаагчиддаа морин чарга, дөрвөн дугуйт мотоцикл, хүүхдийн тоглоом, цана чарганы түрээс, 60х30 каток тэшүүр, халуун хоол, цай, дулаан гэр, иргэдэд хандсан хямд үнэ зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Хүй долоон худаг- Харьцангуй дэд бүтэцтэй
2018-11-22