Жил бүр Нийслэлийн ойн өдрөөр Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тухайн жилийн шилдэг ажилчдыг тодруулдаг билээ. Энэ жил Нийслэлийн 376 жилийн ой тохиож буйтай холбогдуулан удаан жил үр бүтээлтэй ажиллаж улс, эх орондоо өөрийн хувь тодорхой хэмжээгээр оруулж буй шилдэг ажилтан, албан хаагчдыг мөн шагнаж урамшуулсан юм. “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хамт олны хувьд энэхүү шагналын хүрээнд багтсан бөгөөд тус байгууллагын Тохижилт, үйлчилгээний хэлтсийн ажилтан Мастер С.Олонбаяр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын нэрэмжит шагналаар шагнагдсан юм. Уг шагналыг “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын дарга П.Цогтбаатар хамт олных нь дунд гардуулан өглөө. Мастер С.Олонбаяртаа байгууллагын хамт олных нь өмнөөс баяр хүргэхийн ялдамд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!
“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын Маркетингийн хэлтэс