Үндэсний өв уламжлал бүхий амралт, зугаалгын орчинг Хүй долоон худагт бүрдүүллээ

“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазраас 2 дахь жилдээ санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл иргэн- Эко хөгжил” аялал, амралт зугаалгын хөтөлбөр 5-р сарын 16-ны өдөр Хүй долоон худагт нээлтээ хийлээ. Нийслэлийн иргэдийг эрүүл цэнгэг агаарт унадаг дугуй, морь унангаа, үндэсний сур харван чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн тус хөтөлбөр 4 сарын турш үргэлжлэнэ. Өнгөрсөн жил тус арга хэмжээ олон нийтэд таниулах үүднээс 8-р сарын сүүлээр эхлэн 10 сард өндөрлөсөн бөгөөд энэ жил илүү удаан хугацаагаар иргэдийг амарч зугаалуулах үүднээс ийнхүү зуны туршид үргэлжлэхээр болсон байна. Тус хөтөлбөрт зориулан Бямбаг, Ням гарагуудад Ялалтын талбайгаас тусгай автобусаар үйлчилж байгаа бөгөөд 11:00, 13:00 цагуудаас хотоос хөдлөж буцаад 17:00, 18:30 цагуудад иргэдийг буцаан хотод буулгах юм.
Та амралтын өдрөөрөө Хүй долоон худгийг зорин очсоноор:
– Чанартай шинэ дугуйнуудаас түрээслэн унах
– Үндэсний сур харвах
– Морь унах
– Зориулалтын талбайд сагс тоглох боломжтой юм.
Тус хөтөлбөрт хамрагдахыг хүссэн бүх иргэдэд нээлттэй үйлчлэх ба иргэдийн тав тухыг хангах үүднээс халуун хоол цай, ариун цэврийн өөрөө болон бусад туслах үйлчилгээнүүдийг бэлдсэн байна. Ингээд хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний фото агшинг та бүхэндээ танилцуулж байна.

“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын Мэдээллийн алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *