Жил бүрийн 8-р сарын 3 дахь долоо хоногийн Ням гарагийг “Эрчим хүчний ажилтны өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ ч утгаараа УБЦТС Төрийн Өмчит Хувьцаат Компанийн хамт олон “Монгол Наадам Цогцолбор”-ын Хүй долоон худагт уламжлал ёсоор нийт ажилчдын өдөрлөгөө 8-р сарын 16-ны Бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Хүй долоон худагт 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд эрчим хүчний 1000 гаруй ажилчид оролцож авъяас чадвар, эр бяраа сорин наадхаар бэлтгэл ажлаа хангаад байна.
“МНЦ” Маркетингийн хэлтэс