“Монгол Наадам Цогцолбор”-ын хамт олон Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцлоо

Нийслэлийн 376 жилийн ойг угтан 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр зарлагдсан. Тус их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч ангентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон юм. Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуух орчмоор хийсэн юм. “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хувьд энэхүү бүх нийтийн их цэвэрлэгээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Дунд голын Нарны хорооллын гүүрнээс баруун тийш Жаргалант үйлчилгээний төвийн гүүр хүртэлх голын эрэг орчмын хогийг цэвэрлэн, ачуулж хариуцагч байгууллагад танилцуулан хүлээлгэн өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *