Жил бүр уламжлал болгон зохиогддог Ерөнхий менежерийн нэрэмжит Нийслэлийн захирагчийн ажлын албаны харьяа байгууллагуудын “Нөхөрсөг спорт тэмцээн” 5-р сарын 29-30 ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хамт олон амжилттай оролцлоо. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 2 төрлөөр зохиогдож 2015 оны шилжэн явах цомын эздийг тодрууллаа. ЗАА-ны харъяа байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, байгууллагуудын ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний бие бялдрын хөгжил болон эрүүл мэндийг дэмжих, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг энэхүү тэмцээнд манай баг хамт олон гаргасан удирдамжийн дагуу 2 төрөлд тус бүр эрэгтэй, эмэгтэй баг бүрдүүлэн идэвхи, санаачлагатайгаар оролцсон юм.
Байгууллагын спортын баг хамт олонд дараа дараагын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсэе!