“Баянгол номатик фестифаль” Хүй долоон худагт зохион байгуулагдлаа

Нар хур тэгширсэн билэгт сайн өдөр Баянголчууд “Монгол Наадам Цогцолбор”-ын Хүй долоон худаг-т морьтой, суртай, бөхтэй дэнж хотойтол сайхан наадлаа. 50 жилийн түүхтэй Нийслэлийн Баянгол дүүргийн иргэд ойн баяраа Үндэсний их баяр наадмаас дутахааргүй өргөн дэлгэр тэмдэглэж наадамчин олноо баясагасан юм. Тус наадамд 128 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны шандаст хурдан хүлгүүд уралдаж, эрхийн мэргэн харваачид цэц мэргэнээ сорилоо. Мөн энэ үеэр “Дээлтэй монгол” наадам зохион байгуулагдаж шилдэг монгол дээлтэй хосыг шалгаруулсан ба дугаар ангийн цэрэг эрс тулааны гайхамшигт үзүүлбэрийг наадамчин олонд толилуулсан юм.

Тус наадам нь зөвхөн дүүргээ сурталчилах биш Монголынхоо өв соёлыг сурталчилах зорилготой байсан ба энэ ч утгаараа цам харайх ёслол, монголын үндэсний уран нугаралтын үзүүлбэр, монгол хатадын загварын үзүүлбэр зэрэг үндэсний соёл урлагийг хөтөлбөртөө илүү тусгаж өгсөн байсан нь хуран цугларсан олны нүдийг баясгаж, сэтгэлийг тэнийлгэж байсныг хэлэхэд таатай байна.
Нийт Баянголчууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхныг хүсье.

МНЦ Маркетингийн хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *