Бага цэнгэлдэх хүрээлэн

Соёл амралтын төв паркийн II бүсэд нийслэл хотын анхны цэнгэлдэх хүрээлэн болох Хөдөлмөр нийгэмлэгийн цэнгэлдэх хүрээлэн байдаг. 1934 оны хавар Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооноос санаачлан Намын сургуулийн хойд хэсэгт эвлэлийн гишүүдийн хүчээр уулнаас бургас авчиран тавьж, тусгай хайс-хашаа барьж цэцэрлэг байгуулсан нь цэнгэлдэх хүрээлэнгийн үндэс суурь болжээ.

Залуучуудын санаачилга хүчээр байгуулсан тэрхүү цэнгэлдэх хүрээлэнг 1934 онд нээж төрөл бүрийн үндэсний ба спорт тоглоом, наадмыг явуулж, уран сайхны ший жүжиг тоглон өнгөрүүлдэг байв. Тэр цагаас “Голын цэнгэлдэх” гэж нэрлэх болж улмаар МҮЭ-ийн Төв Зөвлөлөөс эрхлэн тусгай модон сандал, асарт индэр, худалдаа, үйлчилгээ, тоглоом, тэмцээний байр зэргийг бариулжээ. 1947-1948 онд хөдөлмөрчдийн субботникоор тус цэнгэлдэх хүрээлэнд олон зуун мод, бургас тарьж цэцэрлэгжүүлэх ажил зохион байгуулсан байна. 1950-иад онд энд Монголын залуучууд оюутны их наадам, спортын уралдаан тэмцээн явагддаг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *