2015 оны 1-р сарын 29 өдөр Дугаар А/75 Улаанбаатар хот
Япон улсын Саппоро, Асахикава
хотуудад томилолтоор явуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Япон улсын Саппоро, Асахикава хотуудын өвлийн арга хэмжээнд оролцуулахаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар, нийслэлийн Соёл урлагийн газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Гантуяа нарыг 2015 оны 02 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд явуулсугай.
2. Төлөөлөгчдийн томилолтын зардал болох 8 855 100 /найман сая найман зуун тавин таван мянга нэг зуу/ төгрөг, 1 980 /нэг мянга есөн зуун ная/ ам.долларыг гадаад арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Э.Баттулгад үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ