“Эрүүл иргэн- Эко хөгжил” хөтөлбөрийн нээлт тэмцээний шагнал “Алтон” унадаг дугуй

Хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Эрүүл иргэн-Эко хөгжил II”хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа 5 сарын 16-ны Бямба гарагт Хүй долоон худагт болно. Нээлтийн арга хэмжээн дээр хөтөлбөрийн нэрэмжит уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний шагналыг “Мон- Алтон” ХХК Алтон брэндийн унадаг дугуйгаараа ивээн тэтгэж байгаа юм. Дугуйн тэмцээний шагналд солонгосын унадаг дугуй байна. Мөн хөтөлбөрийн үеэр “X-Vit” хамтлаг болон залуу дуучин Цогт нар ирж ая дуугаа өргөнө. Энэ Хүй долоон худагт Уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монгол Солонгосын хамтарсан Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг зохион байгуулагдана.
Энэ жил дугуйн түрээсийн цэгээс гадна үндэсний сурын талбай, морин тойруулгын цэгийг ашиглалтад оруулаад байна. Мөн нийтийн тээврийн унаа, халуун хоол, цай, хүнсний худалдааг зохион байгуулагчдын зүгээс бэлтгээд байна.
Нийслэлийн иргэд, хүүхэд залуусыг хөтөлбөрт идэвхтэй оролцуулах үүднээс долоо хоног бүрийн Бямба, Ням гарагуудад 11:00, 13:00 цагаас Ялалтын талбайгаас Хүй долоон худаг хүртэл нийтийн тээврийн унаа явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *