“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ нь 2014 оны 12 сарын дундаас мөсөн хотхон, мөсөн гулгуурийн талбай бүхий тохижилттой “Эрүүл иргэн- Эко хөгжил-2” өвлийн амралт зугаалгын хөтөлбөрөө зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Тус мөсөн хотхон бүхий аялал, амралтын орчин бүрдсэнээр Нийслэлийн дүүргүүдийн болон ЕБС мөн Төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудын “Цасны баяр”-ыг тэмдэглэх тав тухтай орчин бүрдэж байгаа юм. Энэхүү цас, мөсний хотхоныг бүтээн байгуулсанаар их хотын иргэдийн чөлөөт цагийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучуудын идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих, үндэсний уламжлалт зан заншил, өв соёлыг танин мэдүүлэх нэгэн суурь бааз болж өгөх юм.