Морь барианы газрын зурхайн хашаа барих ажилд үнийн санал авах тухай

Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГазар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Морь барианы газрын зурхайн хашаа барих ажил МНЦ-15/002 гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2015 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 10 цаг 00 минут болон түүнээс өмнө (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын Төв Өргөө, “Г” корпус, 4 дүгээр давхар, 405 тоот, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГазар захиалагч менежер М.Жаргалсайхан, утас: 70000695) хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 30 000 [ гучин мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051065 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
8-р хороо, Соёлын Төв Өргөө, “Г” корпус,
4 дүгээр давхар, 405 тоот,
Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГазар
Захиалагч менежер М.Жаргалсайхан
Утас: 70000695

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *