“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГАЗАР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2015 ОНЫ “ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Удирдлагын багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааний хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, удирдлагын зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг дарга нар, Төсвийн шууд захирагч нартай 2015 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа. Тус гэрээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч салбар хариуцсан орлогч нар, Удирдлагын зөвлөлийн гишүүд болох нийслэлийн ЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөлөгөөний газрын дарга, дүүргийн Засаг дарга нар, Засаг даргын харъяа 14 газар, чиг үүргийн 57 агентлаг, төсөвт үйлдвэрийн газрын удирдлагуудтай байгууллаа. “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нартай “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын дарга П.Цогтбаатар 2015 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *