“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын ажилчдын 2015 оны эхний спорт өдөрлөг боллоо

2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хамт олон Хүй долоон худагт оны эхний уулзалт, спорт өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр нийт ажилчдын дунд снукер билльярд, ширээний теннис, дартс, шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж түрүүлсэн ажилтанаа урамшууллаа. Уулзалт өдөрлөгийн үеэр байгууллагын газрын дарга П.Цогтбаатар нийт ажилчиддаа өнгөрсөн оны ажлын үр дүн, ололт амжилтын талаар болон мөн шинэ оны ажлын төлөвлөгөө, зорилго зорилтын талаар санал сэтгэгдэлээ хуваалцан чөлөөт ярилцлага хийлээ.
Энэ өдөр спортын тэмцээн уралдаанд нийт 28 ажилтан, албан хаагч оролцсоноос снукер билльярдын тэмцээнд Тохижилт, үйлчилгээний ажилтан У.Лхагважаргал, ширээний теннисний тэмцээнд Жолооч М.Мягмаржав, дартсын тэмцээнд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Ц.Нямдэлгэр, шатрын тэмцээнд Манаач Б.Дамбасүрэн нар тус тус тэргүүлж бусдыгаа хошуучиллаа. Мөн энэхүү спорт өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан Ашиглалтын инженер Ж.Нямхүүд тусгай шагнал гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *