Бүх нийтээр мод тарих өдөр Хүй долоон худагт мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. 5 дугаар сарын 9-ны өдөр “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хамт олон Хүй долоон худгийн ногоон дэнжнээ мод тарьлаа. Хэдий цаг агаарын байдал тааламжгүй байсан ч мод тарих ажил идэвхитэй өрнөсөн бөгөөд энэ өдөр тус байгууллагын захиргаа, ажилчид болон мөн хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 60 орчим хүн 100 ширхэг Улиас, 1000 ширхэг Хайлаас модыг тарьсан юм. Тус ургацуудыг Товруу сүмбэр компанийн хамт олон хандивласан ба энэ өдөр тус компанийн ажилчид бидэнтэй нэгдэн мод тарих аргачлалын талаар зөвлөгөө өгөн хамтран ажилласан юм.
Улиас модны хувьд хамгийн олон жил буюу 300 жил насладаг ба эдгээр тарьсан моднууд нь бүгд 100%-ийн ургалттай гоёл, чимэглэлийн зориулалттай модод юм.
Мөн тус өдөр Хүй долоон худгийн оффисийн хашаан дотор нийт 25м2 талбайд зүлэг тарьсан. Манай байгууллага нийслэл хотыг цэцэрлэгжүүлэх төслийн хүрээнд Хүй долоон худаг орчмыг зүлэгжүүлэх ажлыг 2015 оны ажлын төлөвлөгөөндөө нарийн тусгасан ба энэхүү ажлын эхлэл болгон тус өдөр эхний мод, суулгацуудаа тарьсан юм. Дараагийн 2 дахь шатны зүлэгжүүлэлт 6-р сард хийгдэнэ.
Наадмын цэцэрлэгжүүлэлтийн ажлын хувьд наадмын коммиссоос гаргасан төсвийн дагуу Хүй долоон худаг орчмын талбайг цэцэрлэгжүүлэх ба мөн тус өдрүүдэд оффис орчмын талбайг нэмж зүлэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа тухай “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазрын ашиглатын инженер Ж.Нямхүү хэллээ.

“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын Мэдээллийн алба

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *