ХАЛАМЖИЙН ЗАРДЛЫН МЭДЭЭЛЭЛ
2019 онд байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд:
Байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд, сар шинийн баяр, ахмадын баярыг тохиолдуулан тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан нийт 4 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн 470000 төгрөг, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярыг тохиолдуулан нийт албан хаагчдын гэр бүлд 665000 төгрөгийн бэлэг, Улаанбаатар хотын менежерийн өргөмжлөл дагалдах мөнгөн шагналын 50000 төгрөгийг 1 албан хаагчдид, шинэ хүүхэдтэй болсон алба хаагчид 50000 төгрөгийг газрын даргын тушаалаар олгох ажлыг тус тус зохион байгуулсан.
2018 онд байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд:
Байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд, сар шинийн баяр, ахмадын баярыг тохиолдуулан тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан нийт 5 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн 886000 төгрөг, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярыг тохиолдуулан нийт албан хаагчдын гэр бүлд 475250 төгрөгийн бэлэг, 2018 оны шилдэг ажилтны мөнгөн шагналын 630000 төгрөгийг 2 албан хаагчдад, газрын даргын тушаалаар олгох ажлыг тус тус зохион байгуулсан.