“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазар нь Үндэсний их баяр наадам болон олон нийтийн тив, дэлхийн олон улсын чанартай баяр наадам, арга хэмжээнүүдийг нэг дор зохион байгуулах зорилготойгоор мөн “Хүй долоон худаг”-ыг үндэсний бахархалт цогцолбор болгохоор зорин ажиллаж байна.

Бидний бүтээж буй их үйлс Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил, хэтийн төлөвийн талаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл
хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй салшгүй холбоотой нэгэн зорилго бүхий их үйлс юм.

Хүй долоон худагт хийгддэг томоохон баяр наадмуудын тухайд;

Ø  Үндэсний Их Баяр Наадам – Хурдан морины уралдаан

Ø  “Хүрээ цам, даншиг” наадам

Ø  “Дүнжингарав” хаврын бүсийн хурдан морины уралдаан

Ø  Адуучин тэмцээн

Ø  “Талын салхи-” Мото спорт сонирхогчдын наадам

Ø  Шилмэл мал сүргийн үзэсгэлэн

Ø  Монголын үндэсний спортын наадам

Ø  “Эрүүл иргэн- Эко хөгжил” спорт өдөрлөг

Ø  “Монгол хүү” хүүхдийн баяр

Ø  Байгууллагуудын ойн баяр, наадмууд тогтмол амжилттай амжилттай зохион байгуулагдсаар байна.

Монгол Наадам Цогцолборын газар нутгийн хамрах хүрээ нь 12582 га, Улаанбаатар хотын төв цэг Чингисийн талбайгаас Хүй долоон худгийн хөндий, наадмын талбайн төв зогсоол хүрэхэд Баруун аймгийн төв замаар 32.0 км газар юм.

Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт Хүй долоон худгийн хөндийд 4800 га талбайн 960 га тайлбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөж байна.

 

Хүй 7 худагт 70-150 мянга орчим наадамчид цуглардаг бөгөөд үүнээс зөвхөн үндэсний их баяр наадмын үеэр үзэгч олон нийтийн хамгийн ихээр үздэг Соёолон насны морины уралдааныг үзэхээр 150-200 мянга орчим наадамчид цуглардаг байна. Үүнээс гадна наадмын 4 өдрийн турш ойролцоогоор хот, орон нутгаас нийтдээ 400-450 мянган хүн /давхардсан тоогоор/, 4-5 мянган гадаадын жуулчид ирж нааддаг гэсэн гэсэн албан бус тоо байна.

Манай байгуулага нь Монгол улсад Олимпын наадмыг зохион байгуулах үндсэн бааз болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн спорт, соёл урлаг, амралт, аялал жуулчлалын цогцолбор бүхий эко-хот” болох алсын хараатайгаар үйл ажилгаагаа явуулж байна. Бид үйл ажиллагааны чиглэлээ 100% үйлчилгээний байгууллагын чиглэлээр хөгжүүлэн Хүй долоон худагт хийж болох бүхий л баяр наадам болон тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулан, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг ард түмэнд тав тухтай үзэж сонирхуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор жил бүрийн нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөвт тохижилтын төсөв тусган түүнийгээ цаг тухайд нь бүтээн байгуулан хөгжүүлсээр өнөөдрийг хүрээд байна. 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тус байгууллага нь үндэсний баяр наадам, олон нийтийн болон тив, дэлхий, олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах үндэсний бахархалт цогцолбор болох зорилготой.

    Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ нь :

Удирдлага 

  • Захиргаа, удирдлагын алба
  • Санхүү, хөрөнгө оруулалтын алба
  • Маркетинг хамтын ажиллагааны алба
  • Тохижилт үйлчилгээний алба гэсэн үндсэн 4 албаас бүрдэнэ.

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.2-т Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”–т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес соёлын төв барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, түүнчлэн Монгол орныг Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгох зорилт тавьсан.

Байршил: Улаанбаатар хотын төв цэгээс баруун тийш 35 км зайд Сонгино хайрхан дүүргийн төмөр замын “Давааны зөрлөг” орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт Хүй долоон худгийн хөндийд 4800 га талбайн 960 га талбайд бүтээн байгуулалт хийгдэнэ.