Мэндчилгээ


Монголчууд бидний өвөг дээдэс хүлэг мориороо дэлхийн талыг туулан Их Монгол Улсаа байгуулсан их түүхтэй ард түмэн билээ. Ийм өрлөг их түүхтэй Монголын ард түмэн маань хүн төрөлхтний соёл иргэншилд томоохон хувь нэмэр болдог Монголын эрийн гурван наадмын зохиогч юм. Монгол хүний оюун санаа, ахуй амьдрал, байгаль цаг уурт зохицсон эрийн гурван наадам бол хосгүй өв соёл юмаа. Нар хур нь тэгширсэн зун цаг болоход монгол хүн бүрийн сэтгэлд наадмын тухай сайхан бодол төрдөг.
Өнө эртний түүхэнд мөнхөжсөн Хүй долоон худгийн дэнжид “Монгол наадам” цогцолборыг байгуулан, түүний хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, бүтээн байгуулалт өрнүүлж, Монголын уламжлалт наадмыг дэг жаягийн дагуу чслолтөгөлдөр зохион байгуулдаг. Хүй долоон худагт жилийн дөрвөн улиралд байнгын үйл ажиллагааг явуулж үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болох нь бидний эрхэм зорилго билээ.
Бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваач нь цэц мэргэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, наадамчин та бүхэнтэйгээ мэндчилж байна.

About Author: admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Download from BIGTheme.net free full premium templates