ДУБАЙН “МЭЙДАН” МОРИН ТОЙРУУЛГА

maxresdefault

Дэлхий нийтийн хурдан морины уралдааныг морин спортын ипподром буюу манайхны ярьдгаар морин тойруулгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Морин тойруулга нь тухайн улсын морин спорт, морины уралдааны хөгжлийг хэмжигч хэмээн ойлгогддог. Морин тойруулга нь морин уралдаан, морины хорхойтой хумүүс цуглардаг газар төдийгүй асар их мөнгө эргэлдэж байдаг жинхэнэ бизнесийн орчин байдаг. Улс үндэстэн бүр өөрийн орны морин спортын хөгжлийг харуулах үүднээс морин тойруулгаа газар нутгийнхаа онцлогыг шингээн өвөрмөц шийдэлтэйгээр барьдаг. Манай сайт дэлхийн шилдэг 10 морин тойруулгыг цувралаар хүргэж байна:

“Мейдан” гэдэг нь арабаар уулзан учрах газар гэсэн утгатай үг. Дубайн “Мэйдан” морин тойруулгын цогцолбор нь 6,2 сая квадрат метр талбай эзэлдэг. Делюкс зэрэглэлийн таван одтой зочид буудал, 20 мянган үзэгч тухлах 1.6 км урттай индэртэй. Энэ нь дэлхийн хамгийн урт индэр юм. Нарны эрчим хүчний үүсгүүр гэх мэт технологийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг ашигласан энэхүү зочид буудлын индэрийн дээвэр нь хавирган сар хэлбэртэй. Дээр нь 4500 хүн багтах “Bubble Lounge”-той. Морин тойруулгын цогцолборт хэд хэдэн дээд зэрэглэлийн зоогийн газар байрладаг бөгөөд 8622 машины зогсоол, уралдааныг шууд дамжуулах 110×10 хэмжээтэй LЕD дэлгэцтэй. Энэ дэлгэц нь дэлхийн хамгийн том бөгөөд урт дэлгэцэд тооцогогддог.
Мейдан Racecourse, Меtropolis, Нorizons, Соdоlphin Раrks гэсэн дөрвөн хороололтой. Хороолол болгон өөрийн гэсэн онцлог, давтагдашгүй дүр төрхтэй юм.
“Нorizons” хороолол нь усан сувгуудын дунд байрладаг бөгөөд дээд зэрэглэлийн арилжааны болон орон сууцны зориулалтын барилгуудаас бүрддэг. “Соdolphin Рагкs” нь орон сууцны хороолол. “Racecourse” хороолол нь дээр өгүүлсэн таван одтой зочид буудал, Дубайн морин уралдааны музей, уран зургийн галлерей ба 585 хүний суудалтай IМАХ кино театртай. “Меtropolis” хороолол нь оффис болон худалдааны төвийг багтаасан байгууламжуудаас бүрддэг. Эдгээрийг байгуулахад нийтдээ 2 тэрбум орчим ам доллар зарцуулсан гэсэн судалгаа байдаг.

About Author: admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Download from BIGTheme.net free full premium templates