ХҮЙ ДОЛООН ХУДАГТ МОНГОЛЫН НИЙСЛЭЛ БАЙСАН

141756-13062014-1402650658-734791-hui7

Их хүрээ нь 1719-1779 онд нийт 21 удаа нүүж байжээ. Их хүрээ анх жил бүр буюу жилдээ хэд нүүж байсан бол сүүлдээ сүм дуган зэрэг олон барилгатай нүсэр болж, тэр бүр нүүж явахад төвөгтэй болсон тул нэг газар 5-10 жил суурин суух болсон байна. Үүнээс 2 удаа буюу 1736-1740 оны хооронд 4 жил, 1772-1778 оны хооронд 6, нийтдээ 10 жил одоогийн Хүй долоон худагт буурь сэлгэн суужээ. Энэ тухай “Монгол улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг номд” болон “Эрдэний эрих” Өндөр гэгээний намтар зэрэг зохиолуудад дурдсан байдаг. Галдан туслагчын 1841 онд зохиосон “Эрдэний эрих” зохиолд газрын нэрийн хувьд Их хүрээ нь “Мандал”, “Хүй мандал” гэх газарт дурдсан онуудад оршиж байсан гэж тэмдэглэсэн байх ба Өндөр гэгээний намтарт: “… Тэнгэрийн тэтгэсэний гучин долдугаар он хар усан луу жил Номын их хүрээг Хүй мандалд байгуулав. Хүрээ арван гурван аймаг байсан буй. Эндэдолоон он болж…” гэх зэргээр тэмдэглэжээ. Үүнийг батлах бас нэгэн жишээ бол Хүрээг Сэлбийн газарт нүүлгэхийг гуйж өргөсөн айлтгал бичиг Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж байна. Ж.Гэрэлбадрах: 1736-1740 онд Их хүрээ байршиж байсан “Мандал” гэх газрыг О.Пүрэвийн тайлбарыг дагасан боловч 1772- 1778 онд бууж байсан “Мандал”, “Хүй мандал” гэх газрыг одоогийн Хүй долоон худаг мөн хэмээн тус тус тайлбарлажээ.

About Author: admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Download from BIGTheme.net free full premium templates