“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРЛӨГ”-ӨӨР ХҮЙ ДОЛООН ХУДАГТ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээг 5 дугаар сарын 12-13-ны өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулсан. Өдөрлөгийг нээж БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, НБОГ-ын дарга Э.Баттулга нар үг хэллээ. Өдөрлөгийн арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон өмчит үйлдвэрийн 16 газрын 378 ажилтан албан хаагчид оролцлоо. Энэ өдөрлөгийн үеэр Монгол наадам цогцолборын Хүй долоон худаг дахь оффисийн хашаанд улиас 940ш, нарс 260ш, шинэс 250 ш нийт 1450 мод тарилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *